8o
Улаанбаатар хот
mobile menu

ХСҮТ гүйцэтгэлийн санхүүжилтээр бий болсон мөнгөн хуримтлалаараа энэ онд хоёр удаа ажилчиддаа үр дүнгийн урамшууллаа олголоо

2022-12-20 15:05:00

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд улсын эмнэлгүүд төсөвт байгууллагын тогтолцооноос 100 хувь гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд удаагүй байна.

Тэгвэл Хавдар Судлалын Үндэсний төвийн хамт олны хичээл зүтгэл, сайн ажилласны үр дүнд энэ жилийн хугацаанд гүйцэтгэлийн санхүүжилтийн орлогоосоо хоёр дах удаагийн үр дүнгийн урамшууллыг ажилчиддаа олголоо. Өнгөрсөн долдугаар сард Хавдар судлалын эмч, эмнэлгийн бүх ажилтанд 900 мянган төгрөгнөөс 15.8 сая төгрөг хүртэлх урамшууллыг олгосон бол энэ сар олгосон урамшуулал нь өмнөх хагас жилд олгосонтой харьцуулахад өссөн байна.

Үүнээс гадна өнгөрсөн наймдугаар сард болсон "Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах" сарын хүрээнд нийт ажилтнууддаа тус бүр гурван сая төгрөгийн дэмжлэгийг үндсэн цалин дээр нь нэмж олгож байсан билээ.
 

Эмнэлгүүд иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээнийхээ үр дүнгээр санхүүжиж эхэлснээр эмчилгээ оношилгооны чанарт улам сайн анхаарах, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ үрүү шилжиж, шинэ шилдэг технологиудыг нэвтрүүлж үйл ажиллагаагаа тэлэх, ажилчдын цалин урамшууллыг нэмэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэргээр бие даан хөгжих боломж нэмэгдсэн билээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл