8o
Улаанбаатар хот
mobile menu

“Томоогүй шинэ жил” баярын контентыг Voo-ээс хүлээн авч үзээрэй

2022-12-26 13:32:00

Монголын цорын ганц хүүхдийн суваг болох Dream телевиз нь үйл ажиллагаагаа өргөжүүлж хүүхэд, гэр бүлийн сэдэвтэй бүрэн хэмжээний болон олон ангит кино, уран бүтээлүүдийг туурвихаар зорин ажиллаж байна. Тэд шинэ жилийн баярыг угтан гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой, 12 богино хэсгээс бүтэх “ТОМООГҮЙ шинэ жил” кино контентыг үзэгчдэдээ өргөн барьж байна. Цас бударсан шинэ жилийн үдэш ид шид биеллээ олж, он солигдох мөчид хайртай бүхэнтэйгээ хамт байх нь хамгийн сайхан. Өвлийн өвөөгийн бэлэг хүүхдүүдийг хэрхэн гайхшируулсныг, крашдаа барьсан гэнэтийн бэлэг юу байсныг, бяцхан охины аав, ээж ид шидэд яагаад итгэснийг “ТОМООГҮЙ шинэ жил” инээдмийн контентоос үзээрэй. Үзэгчдийг хором ч уйдаахгүй тус бүтээл маргааш буюу 12-р сарын 27-ноос эхлэн “Voo”-н видео санд байрших болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл