8o
Улаанбаатар хот
mobile menu

ӨНӨӨДӨР 20 ДАХЬ УДААГИЙН "БӨРТЭ ЧОНО" ЁСЛОЛ БОЛНО

2022-12-26 11:06:00

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022” ёслол өнөөдөр Чингис хаан музейд болно. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдох “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулна. Оны шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулах юм. 

Өнгөрсөн жил жүдоч М.Уранцэцэг олимпын наадам болон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаараа оны шилдэг тамирчнаар шалгарч, “Бөртэ чоно”-ын эзэн болсон билээ. Харин энэ жил оны шилдэг тамирчнаар хэн тодрохыг харахад багахан хугацаа үлджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл