8o
Улаанбаатар хот
mobile menu

Блүмберг: Оросын газрын тос дэлхийн зах зээлийн үнийн тал хувиар зарагдаж байна

2023-01-11 12:37:00

Оросын Urals маркийн газрын тос нэгдүгээр сарын зургааны өдөр баррель нь 38-аас бага доллараар зарагджээ. Энэ нь Украинтай хийж буй дайныг санхүүжүүлэх Москвагийн боломжийг хязгаарлах зорилгоор Европын холбооноос тогтоосон үнийн таазаас бага байгаа талаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Приморск боомт дээр баасан гарагт Urals газрын тос баррель нь 37,80 доллараар зарагджээ. Харин мөн өдөр Brent маркийн газрын тос баррель нь 78 долларын үнэтэй байсан аж.

 

Блүмбергийн онцолсноор, барууны хоригийн улмаас Орос улс Энэтхэг, Хятадаас ихээхэн хамааралтай болсон бөгөөд энэ хоёр орон болон Турк улс өнөөдөр Оросын газрын тосны цорын ганц томоохон худалдан авагчид болжээ. Ийм нөхцөл байдалд ОХУ Ойрх Дорнодоос ирэх нийлүүлэлттэй өрсөлдөхийн тулд газрын тосоо бага үнээр зарахаас аргагүй болсон гэж эх сурвалж онцолсон байна.

 

Түүнчлэн сүүлийн үед Хятад, Энэтхэг, Туркийг зорих Оросын газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ ихээхэн буурсан гэнэ. Нэн ялангуяа Турк рүү нийлүүлэх газрын тосны хэмжээ эрс буурч, есдүгээр сард өдөрт 400 мянган орчим баррель газрын тос нийлүүлж байсан бол сүүлийн дөрвөн долоо хоногт энэ тоо 21 мянган баррель болтлоо буурчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл