8o
Улаанбаатар хот
mobile menu

“Алтан бөмбөрцөг-2023”-д нэр дэвшигчдийг албан ёсоор зарлажээ

2023-01-12 12:42:00

“Алтан бөмбөрцөг” 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг өчигдөр албан ёсоор зарлажээ.

Энэхүү шагналыг 1944 оноос хойш Холливүүдийн гадаадын хэвлэлийн холбооноос зохион явуулсаар иржээ. Шагналтныг тодорхойлохдоо xолливүүдэд ажилладаг 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй олон улсын сэтгүүлчдийн бүрэлдэхүүн шийдэн тогтоодог.

Эхний жилүүдэд зөвхөн кино театрын бүтээлүүдийг үнэлэн олгодог байсан ба сүүлдээ телевизийн хэрэглээ түгэн дэлгэрсний улмаас 1956 оноос эхлэн энэ төрлийн бүтээлд ч мөн олгож эхэлжээ.

Америкийн үзвэр үйлчилгээний аж үйлдвэрийн энэхүү хоёр салбарт алтан бөмбөрцөг шагнал нь академийн шагналын (оскар) дараа буюу эмми шагналын хамт хоёрт ордог чухал шагнал юм.

“Алтан бөмбөрцөг-2023” наадмын улаан хивсний ёслолд кино ба телевизийн салбарын хамгийн алдартай оддоос гадна, дуучид, загвар өмсөгчид гээд энтертэймент ертөнцийн бүхий л гол хүмүүс оролцсон байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment