8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ШИНЭЭР ТОМИЛЛОО

2023-01-20 10:30:00

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Алексей Евсиковыг ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилох тухай зарлигт гарын үсэг зурлаа. Баримт бичгийг лхагва гарагт хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны портал дээр нийтэлжээ.

Алексей Евсиков өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан юм.  

Ерөнхийлөгч Путин мөн өөр зарлигаар 2013 оноос хойш элчин сайдаар ажиллаж байсан Искандер Азизовыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Алексей Евсиков 1961 оны 7-р сарын 30-нд төрсөн. 1984 онд ЗХУ-ын ГХЯ-ны Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн.  Хятад, англи хэлтэй.

Тэрээр дипломат албанд гучин найман жил ажиллаж, ОХУ-ын ГХЯ-ны төв газар болон гадаад томилолтоо албан тушаалд ажилласан. 2004-2010 онд БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.  2010-2015 онд ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын дэд захирлаар ажиллаж байсан.  2015-2019 онд Шанхай дахь ОХУ-ын Ерөнхий консулаар ажиллаж байсан.  2020 оноос хойш ОХУ-ын Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байжээ.

Алексей Николаевич Евсиков ОХУ-аас Монгол Улсад суугаа хорин ес дэх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment