8o
Улаанбаатар хот
mobile menu

"Мэлхий гүнж" хүүхдийн жүжиг маргааш тоглоно

2023-03-17 16:10:00

“Dream Day” хүүхдийн театраас сургамжит, хөгжилтэй, хөнгөн өгүүлэмж, этгээд өвөрмөц баатруудаараа хүүхдийн зүрх сэтгэлийг татаж чадсан Мэлхий гүнж хүүхдийн жүжгийг 2023 оны гуравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Монголын Хүүхдийн Ордонд тоглохоор болжээ. Уг жүжгийг дэлхийн нэрт хүүхдийн киноны найруулагч, продюсер Жон Эдвард Маскерын шилдэг бүтээлүүдийн нэг Мэлхий гүнж хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн байна. 

Жүжигт нийтдээ 30 гаруй мэргэжлийн жүжигчид, уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд гол дүрийн ханхүүд УДЭТ-ын залуу жүжигчин Т.Сэргэлэн, УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул тоглож байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл