8o
Улаанбаатар хот
mobile menu

“Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа

2023-03-23 13:45:00

Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-03-22/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү арилжаанд 4 компани оролцсон бөгөөд дуудах үнэ 1250 юанаас 13.6 хувь өсөж 1420 юань хүрлээ.

Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн экспортод гаргах 96,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг арилжина.

Арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.

 
Арилжигдсан нүүрсний мэдээлэл
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо 2023.03.22
Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо 4
Нүүрс худалдагч этгээдийн нэр “Энержи Ресурс” ХХК
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг 16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р
хороо, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар хот, 14200, Монгол улс
Захиалгын бүртгэлийн дугаар ER-23004
Дуудах доод үнэ, валютын төрөл 1250 юань /тонн
Хэлцэл хийгдсэн үнэ 1420 юань /тонн
Гэрээний нийт үнийн дүн 45,440,000 юань
Хэлцлийн дугаар 2023.03.22-01
Үнийн өсөлтийн хувь 13.60%
Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/ 5 багц буюу 32000 тонн
Арилжсан нүүрсний төрөл, ангилал Баяжуулсан коксжих нүүрс
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт Үнслэг (хуурай,%) ≤ 11%
Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28%
Хүхэр (хуурай, %) ≤ 0.85%
Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%) ≤ 9%
G индекс ≥ 75
Худалдан авагчийн оршин байгаа улс БНХАУ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл