8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хөвсгөл Хүнс” ХК ногдол ашиг тараана

2023-03-24 15:25:00

“Хөвсгөл Хүнс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 10 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-иар дамжуулан 2023 оны 9 дүгээр сарын 20-ний дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment