8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол хүү Г.Тэнүүн-Эрдэнэ “Шилдэг дүрийн шагнал” хүртжээ

2023-03-28 13:23:00

Монголын “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино Швейцар улсын Фрибургийн олон улсын кино наадмын “Шилдэг дүрийн шагнал”-ыг хүртжээ. Уран сайхны киноны Түнтүүлэйгийн дүрд тоглосон Гарамхандын Тэнүүн-Эрдэнэ хүү энэ шагналын эзэн болсон тухай уран бүтээлчид дуулгалаа. Г.Тэнүүн-Эрдэнэ хүүгийн хувьд 10 орчим уран сайхны кинонд тоглосон аж.

Залуу жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ одоо 14 настай. Тэрбээр “Гэрлэн дохио”, “Эмэгтэйчүүд хайрыг хүснэ” олон ангит кинонууд болон “Илд цэцэг” кинонд тоглосон. Түүний ах Г.Дөлгөөн-Эрдэнийг “Солиот эх” уран сайхны киноны Бороо хүүгийн дүрээр үзэгчид таних болсон билээ.

Жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны бүтээл  “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино 2022 онд Канадын Ванкувер хотноо 41 дэх удаагаа зохион байгуулсан “Vanguard Award” олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, дэлхийн нээлтээ хийж байв.

Зохиолч Т.Бум-Эрдэнэ нь “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг нь бичжээ.

Жүжигчин Б.Амарсайхан “Марко Поло”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Mongolian Connection”, “Итгэл” зэрэг кинонд гол болон туслах дүрд тоглож байсан. Тэрбээр сэтгэл зүйн драм төрлийн “Хохирогч” 10 ангит цуврал кино бүтээсэн байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл