8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ АНУ Тайваний ямарваа хэлбэрийн албаны харилцааг эрс эсэргүүцнэ

2023-03-30 10:47:00

Цай Ин-вэнь АНУ-ын “хилээр дамжин өнгөрөх”-өөр Америкт очих гэж буйд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин /2023.03.29/ болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Хятадын талын байр суурийг илэрхийлж, Америкийн албан тушаалтан Хятадын талыг хэтэрхий их хариу тусгал гаргаж байна хэмээснийг нь няцаав.

Мао Нин хэлэхдээ: АНУ, Тайвань албаны ямарваа хэлбэрийн харилцаа өрнүүлэхийг Хятадын тал эрс эсэргүүцэж, Тайваний эрх баригчид ямарваа нэр, шалтгаар Америкт очихыг эрс эсэргүүцэж, Америкийн тал нэг Хятад улс зарчмыг зөрчин Тайваний эрх баригчидтай ямарваа хэлбэрээр харилцахыг эрс эсэргүүцнэ. Цай Ин-вэнь “хилээр дамжин өнгөрөх”-өөр Америкт очих асуудлын талаар Хятадын тал Америктай удаа дараа төв чангаар харилцсан. Тайваний эрх баригчдын Америк орж “хилээр дамжин өнгөрөх” нь худал, ахиц эрэлхийлж, “Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг сурталчлах нь үнэн. Хятадын тал хэтэрхий их хариу тусгал гаргаж байгаа бус, харин “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргах хүчнийг Америкийн тал өөгшүүлэн дэмжиж буй нь хорон муу үйлдэл юм. Энэ асуудлыг өлгөж аваад хэрэг үүсгэж буй нь Хятадын тал бус, харин Америк хийгээд “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргах хүчин юм. Нэг Хятад улс зарчим хийгээд Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийн тогтоолыг журамлаж, “Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг дэмжихгүй, “хоёр Хятад улс”, “нэг Хятад нэг Тайвань”-йг дэмжихгүй гэж хэлсэн АНУ-ын удирдагчийн амлалтыг бодитоор хэрэгжүүлж, Америк Тайваний ямарваа хэлбэрийн албаны харилцааг зогсоож, Америк Тайваний бодит харилцааг шат өгсүүлэхийг зогсоож, нэг Хятад улс зарчмыг хоослон замхруулахаа зогсоож, нэг талаар Хятад Америкийн харилцааны хамгаалалтын хашааг бэхлэх хэрэгтэй гэж буй атлаа нөгөө талаар хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг эвдэж буй аюултай үйлдлээ зогсоохыг Америкт Хятадын тал шаардаж байна. Хэрэг цаашид юу болохыг Хятадын тал нягт анхаарч, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа гуйвшгүй хамгаалах болно гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл