8o
Улаанбаатар хот
mobile menu

400 ГАРУЙ ИРГЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖЭЭ

2023-04-03 13:52:00

Үе мөчний мэс заслын эмч нар үнэ төлбөргүйгээр үзлэг, оношилгоо хийлээ. Нийт 400 гаруй хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгснөөс хамгийн балчир нь 10 сартай хүүхэд, хамгийн ахмад нь 83 настай ахмад байжээ. 105 хүний үений рентген зураг авч, 8 хүнд MRI оношилгоо хийж, 5 хүнд үений тариан эмчилгээ, 1 ахмадыг хэвтүүлэн эмчилгээнд хамруулсан байна. 
Тус үзлэгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дэмжих төвийн хамт олон, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Монголын гэмтэл, согогийн эмч мэргэжилтний холбоо”-ны үе мөчний гэмтлийн мэс заслын 20-иод эмч, ажилчид хамтран гүйцэтгэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment