8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөр Монголын "Аршаан" боомтын үйл ажиллагаа эргэн сэргэлээ

2023-04-04 13:15:00

Өвөр Монголын Аршаан боомтын ачаа тээвэрлэлтийн гаалийн бүрдүүлэлтийг өчигдөр албан ёсоор сэргээжээ. Өмнө нь хэсэг хугацаанд “чиргүүл солих" хэлбэрээр тээвэр хийж байсныг өөрчилж ердийн гаалийн бүрдүүлэлт болгож зохицуулжээ.

Монгол улсын Сүмбэр боомттой залгаа Аршаан боомт нь Хятад улсын умард чиглэлд нээлттэй байлгах, олон улсын худалдааны хөгжлийг дэмжих чухал гарц юм. 2022 оноос хойш Аршаан хот тус боомтын халдвараас хамгаалах тоног төхөөрөмжийг сайжруулж, боомтын бүсийг шинэчилж, Хятад, Монголын хил орчмын иргэдэд зориулсан дэлгүүр, худалдааны бүс зэрэг төсөл хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд 290 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, боомтын нээлттэй хөгжлийн шинэ орон зайг өргөжүүлж, боомтын хоёр талт худалдааны шинэ платформыг бий болгожээ.

Боомтыг нээхийн өмнө Аршаан хотын олон компани Монгол улсын худалдааны нийгэмлэг, компаниудтай жилд 400 мянган тонн төмрийн хүдэр импортлох гэрээ байгуулж, худалдааны хэмжээ 14 сая ам.долларт хүрсэн байна. Ирэх 5 жилд Аршаан хот өвс бордоо, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, төмрийн хүдэр импортлох талд түлхүү анхаарч, хил орчмын аялал жуулчлал, хил дамнасан аялал жуулчлал, монгол бүтээгдэхүүн борлуулах дэлгүүр байгуулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлж, импортын барааны борлуулалтыг 240 сая юаньд хүргэж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүч сэлбэх болно.

13 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл