8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Очирсайхан ОУ-ын дуурийн дуулаачийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлжээ

2023-04-07 12:27:00

Литва Улсын Вильниус хотод гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд "Virgilius Noreika" нэрэмжит гуравдугаар олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд болсон. Тус уралдаанд дэлхийн 43 орны 550 дуучин авьяас, ур чадвараа сорьж, өрсөлдсөнөөс дуучин, баритон Э.Очирсайхан шагналт дөрөвдүгээр байранд шалгарчээ. Тэрээр тэмцээний финалын шатанд Литвийн үндэсний дуурийн театрын найрал хөгжимтэй Францын хөгжмийн зохиолч Жорж Бизегийн Кармен дуурийн Тореадорын дууг дуулсан байна. Нэгдүгээр байранд Арменийн баритон Гриша Мартиросян орсон бол хоёрдугаар байрт Хорватын залуу сопрона Дария Аугустан, харин удаах байранд БНСУ-ын тенор Ким Жэй Сун оржээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл