8o
Улаанбаатар хот
mobile menu

Электрон тамхины “Juul Labs” компани 462 сая долларын нэхэмжлэл төлөхийг зөвшөөрчээ

2023-04-13 13:52:00

Электрон тамхи үйлдвэрлэгч “Juul Labs” компани өсвөр насныхны электрон тамхины хэрэглээнээс болж АНУ-ын зургаан мужид 462 сая ам.долларын нэхэмжлэл төлөхийг зөвшөөрсөн байна. Тус компанийг электрон тамхи янжуураас бага донтуулдаг гэж худал маркетинг хийн өсвөр үеийнхний вэйпийн хэрэглээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөнд буруутгаж байгаа аж.

Харин “Juul Labs” компани өсвөр үеийнхний хэрэглээнд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа аж. Гэвч шүүмжлэгчид өнгөлөг сав баглаа боодол, олон төрлийн амт болон залуухан загвар өмсөгчдийг сурталчилгаандаа оролцуулах замаар өсвөрийнхний анхаарлыг татаж байгаад буруутгадаг.

Өнгөрсөн оны байдлаар АНУ-д сургуулийн насны 2.5 сая хүүхэд  электрон тамхи хэрэглэж байна гэсэн судалгааг албаныхан танилцуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment