8o
Улаанбаатар хот
mobile menu

Владимир Путиныг шүүмжлэгчид 25 жилийн хорих ял оноожээ

2023-04-18 10:12:00

Москва хотын шүүх Оросын сөрөг хүчний идэвхтэн Владимир Кара-Мурзад  25 жилийн хорих ял оноожээ. Түүнийг Украины дайныг шүүмжилж, Оросын армийн талаар хуурамч мэдээлэл тараан, эх орноосоо урвасан хэрэгт буруутгасан байна.

Орос-Британи гаралтай сэтгүүлч, улс төрч асан 41 настай Кара-Мурза нь Ерөнхийлөгч Владимир Путиныг болон сөрөг хүчнийхнийг нухчин дарж буй үйлдлийг нь олон жилийн турш шүүмжилсээр иржээ.

Кара-Мурза шүүхийн өмнө хэлсэн үгэндээ “Би хэлсэн үг бүрийнхээ эзэн нь байх болно. Манай улсыг бүрхсэн түнэр харанхуй удахгүй арилж, нийгэм нүдээ нээх болно. Дайныг зогсоохыг хүссэн хүмүүсийг бус харин дайн өдөөсөн хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж үзэх цаг удахгүй ирнэ” хэмээсэн байна.

Шүүхийн шийдвэрээр түүнийг чанга дэглэмтэй шоронд хорихоос гадна 400 мянган рублийн торгууль оноосон байна. Харин өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

Кара-Мурзад оноосон 25 жилийн хорих ял нь Украины дайн дэгдснээс хойш Оросын сөрөг хүчнийхэнд оноосон хамгийн хүнд ялд тооцогдож байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл