8o
Улаанбаатар хот
mobile menu

Sony-гийн гэрэл зургийн тэмцээний ялагч бүтээлээ хиймэл оюунаар хийснээ хүлээн зөвшөөрчээ

2023-04-19 14:25:00

  •  
  •  
  •  

Дэлхийд нэр хүндтэй “Sony World Photography Award” шилдэг гэрэл зураг шалгаруулах тэмцээний ялагч шагналаасаа татгалзжээ. Учир нь тэрээр шүүгчдэд илгээсэн бүтээлээ хиймэл оюун ухаанаар хийснээ хүлээн зөвшөөрсөн байна.

Тэмцээний ялагчдыг өнгөрсөн долоо хоногт зарлажээ. Нээлттэй бүтээлч ажлын төрөлд Германы гэрэл зурагчин, уран бүтээлч Борис Эльдагсен “Псевдомнези: Цахилгаанчин” (“Pseudomnesia: The Electrician”) бүтээлээрээ түрүүлсэн байна. Гэвч ялагч тэмцээнд өгсөн бүтээлээ өөрөө хийгээгүй, харин алгоритмаар буюу хиймэл оюун ухаанаар хийснээ хүлээн зөвшөөрч, шагналаасаа татгалзжээ.

Уран бүтээлч Борис ЭльдагсенУран бүтээлч Борис Эльдагсен

Ингэснээр Эльдагсен шүүгчдийн ажлыг шалгахыг хүссэн гэв.  Тэрээр хиймэл оюунаар бүтээлээ хийсэн гэдгээ өөрийн сайт дээрээ мэдээлжээ. Мөн шүүгчдийн дунд бүтээлийг нь хиймэл оюунаар хийснийг гадарласан хүн байсан эсэхийг мэдэх нь түүнд хамгийн сонирхолтой санагдсан гэнэ.

Тэрээр “Хиймэл оюунаар хийсэн бүтээлийн уралдаанд энгийн гэрэл зурагтай өрсөлдөх боломжгүй. Зүгээр л хоёр өөр зүйл шүү дээ. Энэ бол гэрэл зураг биш. Тиймээс би шагналаас татгалзаж байна” гэжээ.

Тус хар цагаан зурагт хоёр өөр насны эмэгтэйчүүдийг дүрсэлсэн байна. Уран бүтээлч энэхүү бүтээлийг хийхдээ эхнээс нь дуустал машины алгоритмаар даалгавар өгч гүйцэтгүүлсэн гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл