8o
Улаанбаатар хот
mobile menu

Тираннозавр рексийн бүтэн араг яс 5.3 сая ам.доллароор зарагджээ

2023-04-19 15:15:00

Швейцарын Цюрих хотод 67 сая жилийн настай тираннозавр рексийн бүтэн араг яс 5.3 сая ам.доллароор “Koller” дуудлага худалдаагаар зарагджээ. Тринити хочтой араг ясыг Европын нэрээ нууцалсан хувийн цуглуулагч худалдан авсан байна.

5.3 сая ам.долларын үнэд хүрсэн Тиринитигийн өндөр нь 4 метр, урт нь 11.6 метр бөгөөд нийт 293 ширхэг яснаас бүрджээ. “Тринити” буюу “Гурвал” хэмээн нэрийдсэний шалтгаан нь тус араг ясны хэсгүүдийг 2008-2013 оны хооронд Хелл-Крик, Лэнс-Крик, Вайоминг гэсэн АНУ-ын гурван газраас цуглуулсан ясыг нэгтгэсэн юм байна.  Өөрөөр хэлбэл Тринити гурван өөр тираннозаврын яснаас бүрдсэн гэсэн үг юм.

Тиймээс ч дуудлага худалдааг зохион байгуулагчдын 6 сая ам.долларыг давна гэсэн тооцооллоос бага үнэд хүрсэн байна.    

Ийм төрлийн дуудлага худалдаа маш ховорт тооцогддог бөгөөд энэ нь түүхэн дэх гурав дахь удаагийнх аж. Тираннозаврын бүтэн араг яс хамгийн анх 1997 онд 8.4 сая ам.доллароор, дараагийнх нь 2020 онд 32 сая ам.доллароор дуудлага худалдаагаар зарагдаж байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл