8o
Улаанбаатар хот
mobile menu

Оросын сөнөөгч онгоц Белгород хотод санамсаргүйгээр бөмбөг хаяжээ

2023-04-21 12:15:00

ОХУ-ын Су-34 бөмбөгдөгч онгоц Белгород хотын дээгүүр нислэг үйлдэж байхдаа санамсаргүйгээр тээвэрлэж явсан бөмбөгөө унагасан байна.

Үүний улмаас хүчтэй дэлбэрэлт болж, хотын төвийн уулзвар дээр 20 метрийн хэмжээтэй том гүнзгий нүх үүсжээ.

Оросын сөнөөгч онгоц Белгород хотод санамсаргүйгээр бөмбөг хаяжээ

Орон нутгийн цагаар пүрэв гарагийн 22:15 цагт болсон дэлбэрэлтийн улмаас хоёр эмэгтэй гэмтэл авч, ойролцоох орон сууц, машин, дэлгүүрүүдийн барилгад эвдрэл үүссэн байна. Дэлбэрэлтэд өртсөн барилгын оршин суугчдыг ойролцоох зочид буудалд нүүлгэн шилжүүлжээ.

Суурин газарт цэргийн зэвсэг унагасан хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн байна. ОХУ-ын 370 мянга орчим хүн амтай Белгород хот нь Украины хилээс ойролцоогоор 40 км-ийн зайд оршдог.  Оросын сөнөөгч онгоцууд Украин руу нисэхдээ тус хотын дээгүүр тогтмол дамжин өнгөрдөг байна.

Оросын сөнөөгч онгоц Белгород хотод санамсаргүйгээр бөмбөг хаяжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment