8o
Улаанбаатар хот
mobile menu

АШУҮИС дэргэдээ шүдний эмнэлэг болон явуулын амбулаторитой болжээ

2023-04-21 14:29:00

АШУҮИС/Бидний нэрлэж заншсанаар Анагаахын их сургууль/дэргэдээ шүдний эмнэлэг болон шүдний явуулын амбулаторитой болжээ.

Энэ талаар АШУҮИС-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар “АШУҮИС нь Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.

Бид шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх “АШУҮИС дент” шүдний эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Тус эмнэлэг дээр шүдний сувгийн эмчилгээ, гажиг засал зэрэг бүх төрлийн эмчилгээг хийнэ.

“Шүд төсөл” дээр манай эмнэлэг гол ачааллыг авч иргэдэд үйлчилнэ” гэв.

 

Шүдний явуулын амбулаториор алслагдсан дүүрэг, орон нутгийн иргэд үйлчлүүлэх боломжтой юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл