8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүжигчин Линдсей Лохан удахгүй ээж болно

2023-04-24 13:22:00

Жүжигчин Линдсей Лохан удахгүй ээж болох гэж байгаа тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр найз залуу Шаммастайгаа 2021 оны арваннэгдүгээр сард сүй тавьсан бөгөөд жилийн өмнө албан ёсоор гэрлэлтээ батлуулсан юм. Линдсей Лоханы тухайд хэсэг хугацаанд согтууруулах ундаа, хар тамхинд донтсон шалтгаанаас үүдэн кино ертөнцөөс хөндийрөөд байв. Харин 2021 оноос эхлэн тэрээр дэлгэцийн уран бүтээлд эргэн ирсэн юм.

Сар гаруйн өмнө түүний энгэр задгай, цагаан даашинзтай хөл хүнд зураг цахим орчинд шуугиан тариад байсан ч жинхэнэ эсэх нь эргэлзээтэй хэвээр байсан билээ. Харин хэд хоногийн өмнө Линдсей Лохан өөрийн инстаграм хуудастаа  "Тун удахгүй..." хэмээн хүүхдийн хувцасны зураг нийтэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл