8o
Улаанбаатар хот
mobile menu

"Том" хамтлаг анхны бие даасан “Хичээл дээр” шоу тоглолтоо хийнэ

2023-04-24 05:19:00

Хүүхэд багачуудын хайртай Том 4 толгой, Том 6 толгой цуврал хүүхдийн киноны гол дүр болсон хүүхэд багачуудын сайн мэдэх Баатараа, Золбоо хоёртой танилц. Тэд өдгөө ТОМ хамтлагийнхан болжээ.

2017 онд “Том 6 толгой” киноны “Хичээл дээр” нэртэй дууг дуулсан цагаас хойш албан ёсоор ТОМ хамтлаг болж өдгөө 30 гаруй дуу 20 гаруй клиптэй болсон байдаг шүү. Тэдний “Хичээл дээр” дууг фенүүд нь орчин цагийн “Маамуу нааш ир” дуу хэмээн нэрийддэг гэнэ.

Бүр youtube хуудаснаа 25 сая үзэлттэй гээд л бодчих. Тэгвэл бяцхан авьяастнуудын буюу ТОМ хамтлагийн анхны бие даасан тоглолт  энэ сарын 29-нд 12.00, 15.00 цагуудад УБ паласын концертын их танхимд болох гэж байна. Тасалбарыг мэдээж онлайнаар www.ticket.mn-ээс авч болох нь ээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл