8o
Улаанбаатар хот
mobile menu

СУДАНЫ СӨРГӨЛДӨГЧ ТАЛУУД 72 ЦАГ ГАЛ ЗОГСООХООР ЗӨВШИЛЦЖЭЭ

2023-04-25 13:52:00

Суданы арми болон хагас цэрэгжсэн Шуурхай дэмжих хүчин 72 цагийн турш гал зогсоохоор харилцан тохиролцсон гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Гал зогсоох хэлэлцээр даваа гарагийн шөнө дунд 00:00 цагаас хэрэгжиж эхлэх юм байна. 

Хэдийгээр Блинкен 48 цагийн турш завгүй ажилласны дүнд гал зогсоох хэлэлцээрт хүрсэн боловч хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь Суданы сөргөлдөгч талууд харилцан гал нээж эхэлснээс хойш гурав дахь удаагаа гал зогсоох хэлэлцээрт хүрсэн тухай мэдээлж байна. Өмнөх хэлэлцээрүүдийн аль нь ч бодит байдал дээр хэрэгжээгүй юм. 

Энэ сарын 15-ны өдрөөс эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас багадаа 400 хүн амиа алдсан байна. Мөргөлдөөн болж буй Хартум хотын төвд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байгаа бөгөөд тэдгээр оршин суугчдын хүнс, ундны усны нөөц шавхагдаж буй талаар мэдээлжээ. 

Хотын гол дэд бүтэц болон ус дамжуулах шугам дэлбэрэлтэд өртсөн тул зарим иргэн аргагүйн эрхэнд Нил мөрний уснаас ууж байна. Хэрэв энэ удаагийн гал зогсоох хэлэлцээр бүрэн хэрэгжиж чадвал иргэдэд хотыг орхих боломж олдох юм. 

Эх сурвалж: ВВС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл