8o
Улаанбаатар хот
mobile menu

Халдварт саагийн эсрэг вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулна

2023-04-27 11:25:00

Сүүлийн таван жилд улсын хэмжээнд халдварт саагийн эсрэг вакцины бүрэн тунгаас хоцорсон 22.607 хүүхэд байна. Иймд халдварт саагийн эсрэг вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулахыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Халдварт саа өвчин нь (Полиомиелит) полиовирүсээр үүсгэгддэг, бага насны хүүхдэд элбэг тохиолддог цочмог халдварт өвчин юм. Уг  вирус нь булчингийн сулрал, саажилт үүсгэдэг бөгөөд хамгийн ноцтой тохиолдолд хөгжлийн бэрхшээл, үхэлд хүргэх аюултай байдаг. Иймд халдварт саагийн эсрэг вакцин нь энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга зам юм. 

Дархлаажуулалтад хамруулах:

  •  Хоёр хүртэлх насны хүүхдийг товлолын дагуу сарын зайтай гурван удаа.
  • Бүрэн тунд хамрагдаагүй хүүхдийг тун хоорондын алдагдсан хугацааг харгалзалгүйгээр дараагийн тунгаар үргэлжлүүлэн дархлаажуулна.
  • Тариулсан эсэх нь тодорхойгүй хүүхдийг нас харгалзахгүйгээр сарын зайтай хоёр удаа дархлаажуулна. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment