8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАТВАРЫН ОРЛОГО 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ

2023-04-27 13:13:00

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, татварын нийт орлого энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.2 (34.8 хувь) их наяд төгрөгөөр өсөв. 

Үүнд:

Орлогын албан татварын орлого 604.3 (73.1 хувь) тэрбум төгрөг,

НӨАТ 158.4 (19.2 хувь) тэрбум төгрөг,

Нийгмийн даатгалын орлого 198.7 (31.3 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин онцгой албан татвар 89.5 (35.0 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 7.0 нэгж хувиар, бусад татвар, төлбөр, хураамжийн орлогынх 0.6 нэгж хувиар тус тус өсөв. Харин НӨАТ-ынх 2.8 нэгж хувиар, гадаад үйл ажиллагааны  орлогынх 0.4 нэгж хувиар, нийгмийн  даатгалын  орлогынх 0.5 нэгж хувиар, онцгой албан татварын орлогынх 3.9 нэгж хувиар тус тус буурсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ТАТВАРЫН байцаагч нар НӨАТ өгдөг болгооч.
ЗАХууд НӨАТ өгөхгүй байгаа. ОДОО карт ч уншуулахгүй, бэлэн мөнгөөр үйлчлэнэ гэдэг болсон. ТАТВАРын байцаагч нар НӨАТ өгөхгүй бол ЗАХыг ажлуулахгүй гэхэд НӨАТ өгнө шүү.
2023/04/28 122.201.22.227