8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монгол” киноны нээлт маргааш болно

2023-04-27 14:32:00

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы бүтээл “Монгол” нэртэй уран сайхны кино маргашаас кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ.

Энэ нь түүний ерөнхий найруулагчаар ажилласан хоёр дахь бүтээл бөгөөд түүхэн, драм төрлийнх аж. Тэрбээр хэлэхдээ, “Сүүлийн хоёр жил “Одоо л энэ киногоо хийх ёстой юм байна” гэж буцалж бүтээлээ. Би киногоо нэг л удаа үздэг биш он цагийн уртад үзэх бүр үзэгчтэй ярилцсаар байх тийм л бүтээл байгаасай гэж хүсэж байна. Итгэл найдвар хэзээ ч үхдэггүй, ялагддаггүй. Энэ бол бидний урам зориг юм. Өнөөдөр Монголд итгэл найдвар, урам зориг хамгийн их хэрэгтэй байна” гэсэн юм.

“17” продакшн, ДДЭШ ТВ болон “Гэр комплекс”-ийн хамтын бүтээл энэхүү киноны гол дүрд Б.Амарсайхан, Т.Солонго-Уянга нар тоглож, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, гавьяат жүжигчин З.Жарантав, жүжигчин Л.Энхбаяр, Э.Батнямбуу, Б.Наранбаатар, Г.Энхтайван, Ц.Шүхэрт, Б.Бямбацэрэн, Б.Мөнх-Очир, Б.Мөнхсайхан нарын уран бүтээлчид оролцон тогложээ.

Ташрамд дурдахад, жүжигчин, найруулагч Б.Амарсайхан “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Үргээлэг 1, 2” зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлд сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээж, “Хохирогч” олон ангит кино, “Эргэж ирэхгүй намар” бүтээлээ үзэгчдэд хүргэж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл