ОУ-ын мэргэжлийн бүжиг дэглээчдийн “Престиж-2023” уралдаан энэ жил ОХУ-ын Буриад улсын Улан-Удэ хотноо зохион байгуулдсан юм. Дөрөвдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд үргэлжилсэн тус тэмцээнд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Ууганбилэг оролцож, "Гран при"-ийн шагнал хүртсэн байна.
Тэрээр цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, туслах найруулагч Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Ё.Дамчаабадгарын дэглэсэн “Сарлагийн эзэн”, “Алтайн ятга” бүжгээр оролцсон юм.
Share
Tweet
Share
Share