8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг”-ийг М.Батболд найруулна

2023-05-08 13:12:00

Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм”, АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг үзэгчдэд хүргэсэн “Орфей” театрын хамт олон ирэх зургаадугаар сараас “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Ихэнх театр, чуулга, урлагийн байгууллагууд зуны улиралд уран бүтээлээ завсарлаж, үзвэрийн жилийн нээлтээ намар хийдэг бол “Орфей” театрынхан ирэх зун шинэ уран бүтээл хүргэхээр шийджээ.

“Зуны шөнийн театр” төслийн хүрээнд “Fucked up night” кабаре драм төрлийн жүжгийг толилуулна.

С.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг”-ийг М.Батболд найруулна

Эл зохиолыг театрын урлагт дурлагсад зохиолч С.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” нэрээр нь эчнээ мэдэх бөгөөд “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм. “Fucked up night” кабаре драмыг насанд хүрэгчдэд зориулснаараа онцлог.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл