Монголын театрын музейн санаачлагаар Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Балжинням агсны "Анхаар мотор” үзэсгэлэнг толилуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнг “Бэгзийн Балжинням” сан төрийн бус байгууллагын оролцоотойгоор энэ сарын 11-19-нд үзэгч түмэндээ толилуулах юм.
Тус үзэсгэлэнг “Гарын таван хуруу” уран сайхны киноны 40 жил, “Саруул талын ерөөл” киноны 40 жил, “Моторын дуу” киноны 50 жил, “Энэ хүүхнүүд үү” киноны 60 жилийн ойд тус тус зориулж буй юм. Эдгээр киног яагаад онцлох болсон, тэдгээр нь юугаараа хоорондоо холбогдож байгаа зэргийг энэхүү сонирхолтой үзэсгэлэнгээс мэдэж болох аж.