8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийхгүйгээр төрийн албан хаагчдын цалинг жигдэлнэ

2023-05-17 12:57:00

Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Төсөвт тодотгол хийх нь тусгай шалгууртай. Төсвийн нөхцөл байдал тодотгол хийх хэмжээнд хүртэл хүндрээгүй. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаанд тохируулахга хийх шаардлага үүсэж байгаа. Хөрөөний ир шиг болсон төрийн албан хаагчдын цалинг жигдлэх шаардлагатай байгаа. Үүний дараа инфляцтай уялдуулан нэмэх зарчим руу орно. Төрийн албан хаагчдын цалин жигдлэх судалгаа хийхэд зарим хүний цалин 10 мянга, заримынх нь 600 мянгаар нэмэгдэхээр байна. 

Энэ онд манай улс нийт 36 сая тонн нүүрс худалдахаар төлөвлөсөн. Одоогоор 20.7 сая тонн буюу 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэвч он дуустал нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа. Эдийн засаг эмзэг хэвээр байна” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл