Дэлхийн улс орнуудад газар хөдлөлт болж хүний алтан амь нас эрсэдсэн мэдээлэл тархсаар байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Өмнөд Америкийн Эквадор улсын баруун хойд эргээр 7.8 баллын газар хөдлөлт болж 246 хүн амь насаа алдаж, 2500 гаруй хүн бэртсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус улсын Манаби мужийн гамшгийн байдал хамгийн хүнд байгаа аж. Эквадорын Гео физикийн судалгааны газрын мэдээлснээр тус газар хөдлөлтийн бүсэд нийт 156 удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Өмнөд Америкийн Эквадорт 246 хүн амиа алдлаа
2016-04-20 08:33:00