8o
Улаанбаатар хот
mobile menu

Инфляц энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд 11.3 хувьтай гарчээ

2023-06-07 10:32:00

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 11.8 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

зураг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/06/20 197.211.53.117
  • Recent
  • Most Read
  • Most Comment