ОХУ-ын байлдааны онгоцыг сөнөөсөн хэрэг явдлын талаар АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярилцжээ. Барак Обама үүссэн нөхцөл байдлыг дэвэргэхгүй, дахин давтагдахгүй байх талаар Туркийн ерөнхийлөгчтэй ярилцсан байна. Түүнчлэн тэрбээр “Турк газар нутгийн халдашгүй дархан байдлаа хамгаалах эрхийг АНУ болон НАТО дэмжинэ” хэмээн мэдэгджээ. Өчигдөр Оросын “СУ-24” байлдааны онгоцыг Туркийн “F-16” сөнөөгч онгоцнууд буудаж унагаасан юм. Энэ хэргийн улмаас “НАТО”-гийн гишүүн Турк болон ОХУ-ын харилцаанд үл ойлголцол үүсээд байна.