8o
Улаанбаатар хот
mobile menu

Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал өндөр боллоо

2016-04-20 16:03:00

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон намаасаа тодорч сонгуульд ялалт байгуулах нь бараг ойлгомжтой болоод байна. Учир нь Клинтон  өнгөрсөн шөнө Нью-Йоркийн урьдчилсан шатны сунгаанд өрсөлдөгч Берни Сандерсаас хол илүү санал авсан байна. Ингэснээр Сандерс үлдэж байгаа сунгаануудад илүү сайн өрсөлдөхгүй бол Клинтоныг гүйцэх боломжгүй болоод байгаа аж. Хамгийн сүүлийн мэдээллээр Клинтон нийт төлөөлөгчдийн 55 хувийн санал авч 2.7 сая саналаар Сандерсаас илүү гараад байна.Ажиглагчдын дүгнэлтээр Клинтоныг гүйцэхийн тулд Сандерс үлдсэн сунгаануудад дунджаар 18 хувийн илүүгээр ялах хэрэгтэй аж Сандерсын өндөр амжилт гаргасан мужуудад хүн ам цөөн, цагаан арьстнууд голлон суудаг. Тэгвэл үлдэж байгаа мужууд нь төрөл бүрийн гарал угсаатнуудаас хүн ам нь бүрддэг, дундаас дээш хэмжээтэй мужууд байгаа ба нийт саналын 69 хувь нь Калифорни, Пеннсилвани, Нью Жерси, Мэриланд, Индиана гэсэн таван мужид ноогдож байна.Тиймээс бодит байдал дээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж Бүгд Найрамдах намын өрсөлдөгчтэй тулах нь тодорхой болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sumtai avgai gertee hevtej baival taarna.
2016/04/20 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment