“Синьхуа” агентлаг БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар болон Ардын дээд шүүхээс авлигад автсан албан тушаалтнуудад цаазаар авах ялын хэмжээ тогтоосныг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 460 мянган ам.доллараас дээш авлига авсан гишүүдэд хуулийн дээд хэмжээ оноох юм байна. Албан ёсны статистик мэдээгээр, өнгөрсөн нэгдүгээр сард 5459 албан тушаалтныг баривчилсан байна. Авлигын комиссын мэдээлснээр, намын сахилга бат зөрчсөн 50 мянган албан хаагчийг өнгөрсөн жил шийтгэжээ. Олон улсын хүний эрхийн байгууллагын тайланд дурдсанаар, Хятад улс өнгөрсөн жил 1.6 мянган иргэнээ цаазалжээ
Хятадууд авлига авсан түшээдээ цаазална
2016-04-20 16:24:00