Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын “Маренго Ази” эмнэлэг, Глобал кейр байгууллага хооронд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус хамтын ажиллагааны хүрээнд 2 жилийн хугацаанд Монгол Улсын 200-н эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад суралцуулах бөгөөд 2023 ондоо багтаж 15 хүнийг сургах боллоо.
Энэхүү үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласан Монгол Улсаас БНЭУ-д суугаа эрхэмсэг элчин сайд Д.Ганболд таньд болон суралцах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа “Маренго Ази” эмнэлэг, Глобал кейр байгууллагад талархсанаа илэрхийлье.