Монголын их хаадын ордны бүтээл 400 жилийн дараа дахин эгшиглэх гэж байна. Энэхүү бүтээлүүдийг Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга эгшиглүүлэхээр бэлтгэлээ хийж байна.
Тус чуулга Монгол нутгаас олдсон Хүннүгийн ясан хэл хуур, бийваа, скифийн ятга, Их Монгол Улсад хамаарах хашгираа их дуут хатан улаан бүрээ, хубис, босоо ятга болон язгуур хөгжмийн зэмсгүүдээс бүрдсэн ордны найрал хөгжмийг сэргээсэн юм.
400 жилийн тэртээ Лигдэн хутагт хааны ордонд сүр жавхлантайгаар эгшиглэж байсан “Их Монгол” тэргүүтэй хаадын ордны гайхамшигт аялгуу хөгжмүүдээс дээжлэн толилуулах юм.