АНУ-ын Калифорни мужийн “Тhousand Ouks” хотын цагдаагийн газар гэрт хэн нэгэн орох гэж байна гэсэн дуудлагын дагуу очжээ. Гэвч тэнд нэгэн хөгжилтэй явдал болсон байна. Учир нь цагдаа нарыг очиход тус байшингийн яндан дотор30 настай бүсгүй гацсан болохыг тогтоожээ. Эмэгтэйг яндангаас гаргахын тулд, цагдаа нар аврах багийнхныг дууджээ. Тэд тоосгон янданг эвдэлж гаргаж авчээ. Бүсгүйг Genoveva Nunez-Figueroa гэдэг ба тэрээр нууц амрагынхаасаа гарч яваад гацсан гэнэ.
Нууц амрагынхаасаа гарч яваад янданд гацжээ
2016-04-20 17:37:00