8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ Делид болох дээд хэмжээний уулзалтаар Африкийн холбоо "Их 20"-д нэгдэнэ

2023-09-08 10:27:00

"Их 20"-д элсэх Африкийн холбооны өргөдлийг Дели хотноо есдүгээр сарын 9-10-нд явагдах дээд хэмжээний уулзалтаар шийдэж магадгүй тухай Times of India сонин мэдээлэв.

Сонинд өгүүлснээр Африкийн холбооны өргөдлийг авч үзэх санаачилгыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гаргажээ. Моди өөрийн санааг тодорхой бичсэн захидлыг "Их 20"-ийн нэгдэлд багтдаг улсын тэргүүнүүдэд илгээсэн байна. Модийн санал нь Африкийн төлөөллийг олон улсын түвшинд нэмэгдүүлэхэд чиглэгдэж буй. Африк тивд дэлхийн хамгийн өсөлттэй эдийн засагтай, нийт ДНБ нь $2.4 их наяд доллар хүрсэн хэд хэдэн орон байгааг сонин онцолжээ. Африкийн холбоог Их хорьд оруулснаар, Энэтхэг уг клубийг даргалсан хугацаанд хийсэн хамгийн чухал ололт болно. Учир нь дээд хэмжээний  уулзалтаар Украины асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй нь тодорхой хэмээн сонины нийтлэлд тэмдэглэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEKSY
S AWI ER XUNTEI80955877
2023/09/12 103.212.116.27