Их 20-ийн удирдагчид Оросоос хүнс, бордоо, Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг саадгүй нийлүүлэхийн тулд үр тарианы хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг уриалав. Энэ тухай Шинэ Делид болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын эцсийн тунхагт дурдсан байна .
"НҮБ-ын зуучилсан Истанбулын хэлэлцээр болон Туркийн хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байна. Украины боомтуудаас хүнс, үр тариаг аюулгүй тээвэрлэх, Орос болон Украинаас үр тариа, хүнс, бордоог саадгүйгээр цаг тухайд нь нийлүүлэх зорилго бүхий Хар тэнгисийн санаачилгыг биелүүлэхийг уриалж байна" гэж баримтад онцгойлон тэмдэглэжээ. Үр тарианы хэлэлцээр хэрэгжүүлэх нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнууд, ялангуяа Африкийн эрэлт хэрэгцээг хангахад зайлшгүй шаардлагатай.
Оросын тариалангийн бүтээгдэхүүний хязгаарлалтыг гэрээний нөхцлийн дагуу чөлөөлсний дараа тохиролцоог сэргээхэд бэлэн гэж Ерөнхийлөгч В.Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хэлэлцээр явуулсаны дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.