8o
Улаанбаатар хот
mobile menu

Ким Жон Ун ОХУ-ыг зорилоо

2023-09-12 11:00:25

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун албан ёсны айлчлал хийхээр ОХУ-ыг зорьсон тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжууллаа.  Умард Солонгосын төрийн мэдээллийн хэрэгслээр түгээсэн гэрэл зурагт Ким Жон Ун Пёньянаас хөдлөхийн өмнө хуягт галт тэрэгнээсээ даллаж буйг харуулжээ. Түүнийг төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа цэргийн албан хаагчид дагалдан явсан гэж KCNA мэдээлэв.

Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн форумын хүрээнд Умард Солонгосын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм. Дээд хэмжээний уулзалт орон нутгийн цагаар мягмар гарагт болох төлөвтэй байна. Тэд Украины дайныг дэмжихийн тулд Умард Солонгосоос ОХУ-д зэвсэг нийлүүлэх боломжийг хэлэлцэнэ гэж АНУ-ын албаны эх сурвалж өмнө нь CBS сувагт мэдээлсэн юм.

Цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш Солонгосын хойгоос гараагүй Ким Жон Ун ийнхүү сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа гадаад айлчлал хийж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEKSY
S AWN80955877
2023/09/12 103.212.116.27
SEKSY
AX NARTAI XUSNEER GOE SEKSEER80955877
2023/09/12 103.212.116.27