Хаяо Миязакийн "Хүү ба шувуу" (япон нэр нь "Kimitachi wa Dou Ikiru ka", англиар "The Boy and the Heron") зурмал кино нь япон найруулагчийн сүүлчийн кино болохгүй. Энэ тухай Ghibli урлангийн дэд захирал Жионючи Нишиокийн хэлснээс ишлэн Kanobu хэвлэл мэдээлжээ.
Миязаки шинэ санаа оноотойгоор Ghibli урлангийн оффист ирж байгааг Нишиоки хэлжээ. Өмнө нь тус урлангаас "Хүү ба шувуу" киног 82 настай уран бүтээлчийн сүүлийн бүтээл хэмээн зарлаж байсан юм. Тэгвэл Миякази яагаад тэтгэвэрт гарахаа больсон мөн түүнд ямар шинэ санаа төрснийг дэд захирал тодорхой хэлсэнгүй.
Есдүгээр сарын 7-нд "Хүү ба шувуу" кино Торонтогийн кино наадмыг нээсэн юм. Киноны зохиолыг Японы зохиолч Ёшино Гензабүрогийн 1937 онд хэвлэгдсэн “Чи яаж байна?” номноос сэдэвлэн бүтээжээ. Энэхүү төсөл нь гэр бүлийн эмгэнэлт явдлын цаана бяцхан хүүгийн сэтгэл хөдлөл, гүн ухааны хөгжлийн талаар өгүүлэх болно.