8o
Улаанбаатар хот
mobile menu

Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт "Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа

2023-09-15 12:12:00

Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Австрали Улсын Сидней хотын “Сиднейн дуурийн театр”-т “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.

Уг тоглолтыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан удирдаачаар удирдуулан толилуулсан байна.

“Монголын сайхан орон” тоглолтод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын бүтээлүүд эгшиглэжээ.

Тодруулбал, энэхүү тоглолтод Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, Морин хуурын чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатарын дуулснаар монгол ардын уртын дуу “Урьхан хонгор салхи”, Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны бүтээл “Сэтгэлийг эгшиг” зэрэг монгол түмний сор болсон бүтээлүүдийг хүргэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment