Батлан хамгаалахын сайд Ллойд Остины жилийн цалинг 221 мянганаас нэг доллар болгон бууруулах нэмэлт өөрчлөлтийг бүгд найрамдахчууд олонхыг бүрдүүлж буй Төлөөлөгчдийн танхим баталлаа.
Бүгд найрамдах намын төлөөлөгчид Остины ажилд сэтгэл дундуур байгаагаа ийнхүү илэрхийлжээ. Үүгээр зогсохгүй Пентагоны тэргүүнийг огцруулахыг хүсэж байгаа юм. Дээрх нэмэлт өөрчлөлтийг пүрэв гарагт батлахаар төлөвлөсөн батлан хамгаалахын зардлын хуулийн төслийн хүрээнд авч хэлэлцжээ.