8o
Улаанбаатар хот
mobile menu

ГССҮТ нурууны дурангийн мэс заслыг эмчилгээнд нэвтрүүллээ

2023-11-27 11:11:00

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар “CON MED 4К UHD” нурууны дурангийн аппарат болон “Bbraun” брэндийн мэс заслын багаж ашиглан L4/L5 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг авч, мэдрэл дарагдлыг чөлөөлөх мэс заслыг амжилттай хийлээ.

Үений дурангийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шинээр суурилуулж, мэс заслын тусламж үйлчилгээнд ашиглаж эхэлснээр өвчтөнд шарх болон зовиур бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богиносох зэрэг олон чухал давуу талтай юм.

 Тус мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ, их эмч Б.Баттөгс, УХТЭ-ийн Нурууны мэс заслын /дурангийн/ их эмч Т.Дэлгэрхүү нар багтсан байна гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment