Ойрын өдрүүдэд Урал, Сибирьт агаарын температур хэвийн хэмжээнээс 12-15 градусаар дулаан байх төлөвтэй байна. Энэ тухай Оросын Ус цаг уурын төвийн шинжлэх ухааны захирал Роман Вилфанд ТАСС агентлагт мэдээлэв .
12 дугаар сард тохиож буй ийм огцом дулаарлыг "ер бусын" гэж тодотголоо.
Курган, Свердловск, Тюмень, Челябинск мужуудад нэмэх 3 градус, Новосибирск, Омск, Томск мужуудад 0 градус орчим хүрч дулаарах аж. Харин Таймырийн хойгт -10 градус байх гэнэ. Атлантын далайгаас орж ирж буй агаарын дулаан урсгал ирэх долоо хоногийн дундуур Оросын бараг бүх нутгийг бүрхэнэ.