Австралийн цагдаа нар дуучин Тейлор Свифтийн аав Скотт Свифтийг бусдын биед халдсан хэргээр шалгаж эхэллээ. Папарацци гэрэл зурагчин 51 настай Бен Макдоналд дуучны аавыг нүүр рүү нь цохисон гэж цагдаад гомдол гаргажээ. Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаа нар Сиднейн хойд эрэг орчимд 71 настай эрэгтэйг бусдын биед халдсан хэргээр шалгаж байгаа тухай мэдэгдэлдээ дурджээ.
Харин дуучны хэвлэлийн төлөөлөгч Сиднейн усан зогсоол дээр үл таних хоёр хүн Свифт болон түүний ойр дотныхон руу халдахаар оролдсон гэж мэдэгдлээ. "Тэд Тейлор руу ойртохоор түрэмгийлж, шаардлага тавьсан хамгаалалтын ажилтныг ус руу шиднэ гэж заналхийлсэн" хэмээн хэвлэлийн төлөөлөгч ярилаа.
Бүх цаг үеийн хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг Тейлор Свифт даваа гарагт Сидней хотын Аккор цэнгэлдэх хүрээлэнд 81 000 шүтэн бишрэгчдийнхээ өмнө тоглосноор Австрали дахь аялан тоглолтоо өндөрлүүлж байна.
Түүний дараагийн тоглолт баасан гарагт Сингапурт эхэлнэ.