Москва мужийн Крокус Сити Холл-д болсон халдлагын хэргээр дахин гурван хүнийг баривчилсан тухай Басманный дүүргийн шүүх мэдээллээ. Тодруулбал, халдлага үйлдсэн этгээдүүдийн ашиглаж байсан цагаан өнгийн Renault машины эзэн Диловар Исломов болон дүү Аминчон, эцэг Исроил Исломов нарыг баривчилсан байна. Диловар Исмоилов террорист халдлага болохоос долоо хоногийн өмнө машинаа зарсан тухайгаа мэдүүлжээ. Мөн тэрээр уг машиныг худалдах, худалдан авах гэрээг хэвлэлд өгөхөө амласан юм. Исломовын хэлснээр, Крокус Сити Холл-д террорист халдлага болсон тухай мэдээлэл гарсны дараа дүүгийн хамт өөрсдөө цагдаад өөрсдөө ирж мэдүүлэг өгчээ. Гэвч тэднийг террористуудад тусалсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Харин Исломовынхан гэм буруугаа хүлээгээгүй аж.
Гуравдугаар сарын 24-ний орой болсон террорист халдлагыг биечлэн үйлдсэн дөрвөн хүнийг баривчлаад буй . Үүний зэрэгцээ Оросын Мөрдөн байцаах товчооны дарга Александр Бастрыкин халдлагын хэргээр нийтдээ 11 хүнийг саатуулсан талаар Ерөнхийлөгч В.Путинд тайлагнасан юм.