НАТО зүүн жигүүрээ хамгаалахын тулд 300 мянган цэрэг шаардлагатай тухай Италийн Corriere della Sera сонин мэдээлэв.
"Олонтаа дурдагдсан үнэлгээгээр Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртэлх Европын зүүн жигүүрийг хамгаалахад дор хаяж 300 мянган цэрэг шаардлагатай" гэж уг хэвлэлд тодотгожээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Умард Атлантын цэргийн эвсэл ажиглалтын систем, агаарын довтолгооноос хамгаалах хүчнээ бэхжүүлсэн байна.
2022 онд Мадрид хотноо болсон дээд хэмжээний уулзалтаар НАТО-гийн байлдааны бэлэн байдлын схемийг баталсан бөгөөд 100 мянган хүнтэй эхний "цөм" мөргөлдөөн гарсан тохиолдолд 10 хоногийн дотор байлдааны бэлэн байдалд шилжих ёстой тухай хэвлэлд бичжээ.
Сонины дүгнэлтээр, үндсэн бүх чиглэлүүдэд АНУ давамгайлах ёстой. Гэтэл АНУ аль эртнээс Европт цэргийн байрлалаа сулруулаад эхэлсэн тухай сонин онцоллоо.