8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын хилийн боомтоос 2023 онд 1592, энэ оны эхний улиралд 387 монгол хүнийг буцаажээ

2024-05-03 10:10:00

Монголчууд БНСУ-д албан ёсоор болон албан бусаар ажиллах сонирхол ихтэй байдаг. Аль ч улсын хувьд виз авсан нь тухайн улсын хилээр саадгүй нэвтэрнэ гэсэн үг биш гэх утга бүхий анхааруулга байдаг.

Манай улсын хувьд иргэд Солонгосын хилээр орж чадахгүй буцах тохиолдол анхаарал татахуйц олон байна. Тухайлбал, БНСУ-ын хилийн боомтоос 2023 онд 1592 хүн, 2024 оны эхний улиралд 387 монгол хүнийг нэвтрүүлэхгүй буцаажээ.

-Монгол иргэдийг ямар шалтгаанаар ингэж олноор буцааж байгаа талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Энэ чиглэлээр Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас анхаарал тавьж, Солонгосын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Солонгос улс сүүлийн жилүүдэд хууль бусаар хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэдийг илрүүлж, нутаг бодлого хэрэгжүүлж байна.

Зөвхөн монгол биш, бусад улс орны иргэдийг ч аяллын зорилгоо нотолж чадахгүй бол буцааж байгаа. Тэгэхээр манай иргэд БНСУ-ыг зорихоор төлөвлөсөн бол аяллын зорилго, очих байршил зэрэг хилийн хяналтын албанаас тодруулж болох асуултад эргэлзээгүй хариулах баталгааг хангасан бол санаа зовох зүйлгүй юм гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment